Намайг дурламтгай хүн гэлцдэг
Дуу шүлэг, юунд ч бол уярч
Дурлалын дарсыг хундага тавилгүй шимнэ
Дэргэдээс одох залуусын араас
Дүүрэн нулимстай үдэж хоцордог ч
Дундарч, хоргоддоггүй энэхэн зүрхээ
Дэндүү сайхан өөр нэгэнд зориулж чадна
Дорнын саран шиг сайхан төрөөгүй ч
Дурлаж, хайрлуулж, харамлаж явсан
Дуу шиг хайртай олон учирсан, би азтай
Энгэр задгайлж өвөрлүү чинь яарахгүй
Эрхэлж, туньж жаахан залхаах л байх
Их хайрыг минь даагаагүй хэнийг ч мартаад
Эрэлд гарч чадна, би дурламтгай хүн
Гэхдээ чи сайн сонсож бай
Сонингийн хайчилбар үнсэж суухад чинь
Согоо шиг залуустай б...