Амьдрах хэрэгтэй
Амьдралд уусаж биш тэмцэж
Аз жаргал, ирээдүйнхээ төлөө
Аргаа бартал явах хэрэгтэй
Хүний нэгэн үрийн төлөө биш
Хүсэл, итгэлийнхээ чигээр
Хорвоогийн нэгэ хэсэгт эзэн шиг нь
Хов хоосон байсан ч амьдарна
................................................................. Нулимс асгарч ..................................................................
................................................................. Бодол хулгалаа ................................................................
................................................................. Сэтгэл цовхчиж ................................................................
................................................................. Зүрх дальдичлаа ..............................................................
.........
Нэг л өдөр, нэг л өдөр гэсээр
Нэлээд олон жил өнгөрчээ
Нэг л биш, нэг л биш гэсээр
Нэлээд олон нүгэл үйлджээ
Нэг л өөр, нэг л өөр гэсээр
Нэг мөсөн өөрчлөгдчихсөн байх юм
Нэг л зүйл, нэг л зүйл гэсээр
Нэг мөсөн би хоосорчихсон байх юм
Нэг л хайр, нэг л хайр гэсээр
Нэлээд олон шарх зүрхэнд минь үлдсэн байх юм
Нэг л хүн, нэг л хүн гэсээр
Нэг мэдэхэд л ганцаар явж байх юм
Дурлахаараа би нүдээ аньдаг
Дуугаа хураагаад зүрхээ чагнадаг
Догдлоод л, булиглаад л байдаг
Дотор минь инээд буцлаад л
Багтаж ядсан инээд нүүрэнд минь
Бөөн баясал болон тодроход
Бүхэлдээ хорвоо диваажин шиг
Би яг л шувуу адил санагддаг
Нүднээс нь дальдчин байж
Нууж шивнэсэн ганцхан үг минь
Замдаа ичиж гэрэвшээд нуугдахдаа
Залуугийн чихрүү салхи шиг л шургаад ордог
Удаж удаж гурав болоод ирдэг
Уйдаж суусан над дээр нисээд ирдэг
Утгагүй догдлолд би дахиад л
Урамтай эзэмдүүлж, мансууран алхдаг
...Бороо ороосой
Бодлоо урстал норохсон
Бүтэлгүйтлээ мартатлаа гүйхсэн
Бор талын цэцэгсийг
Бөхийтөл уйлахсан
Бараантсан тэнгэрийн үүлсийг
Бодолд дарагдтал санаа алдахсан
Бороо ороосой
Бөндийтөл даарсан болжморыг
Болхи хуруугаараа илбэхсэн
Бодлогогүй нисэх эрвээхэйг
Багахан нөмөртөө хамгаалахсан
Болор мөнгөн мичдийг
Бүрсгэр цагаан сарыг
Барих гэж дүүлэн баясахсан
Бороо ороосой
Нэвтэрсэн бүрээснээс үнэртэх
Нойтон үнэрийг санагалзахсан
Намуун талыг сэрээдэг
Ниргээнт тэнгэрийг сонсохсон
Намрын сэрүүн цаг шиг
Намирч нэг бороо ороосой
Намайг хаяад явсан түүнийгээ
Навчис гуниглатал дурсахсан
Номин хөх тэнгэрийг
Навтас хийтэ...
2010 оны 5 дугаар сар 06
Гадаа бороо шивэрсэн хаврын сайхан өдөр Дөлгөөн гудамжаар алхаж явлаа. Ийм өдөр найз бүсгүйтэйгээ алхаж явсан бол хичнээн сайхан бэ гэж дотроо харуусан бодох авч, тэр сайхан чийгний үнэр, хацар дээр зөөлөн унах бороон дуслуудад тайтгарч, зүрх нь жаргалтайгаар түргэн түргэн цохилж байв. Англид олон жил амьдарсан учир өөрчилж чадахгүй байгаа Дөлгөөний хувцасны стил бусдын анхаарлыг ихэд татна. Гял цал болсон биш ч түүний хээнцэр байдал нь настай авгайг хүртэл эргэж харахад хүргэнэ. Хэдий 5 сар гарсан ч хааяа хааяахан сандаргах хүйтэн салхинаас сэргийлж урт хар...