2010-05-17
БИ

БИ

Жамаараа эргэдэг хорвоогийн эрчинд орооцолдсон өчүүхэн амьтан

Жаргалаар зүрхээ чийглээд цөлөөр алхдаг цангасан сэтгэл

БИ

Буцаж эргэх замгүй буруу гишгэсэн гэнэн алхам

Бодлын манант ертөнцдөө төөрч явдаг ухаангүй бадарчин

БИ

Хагацалд зүрхээ сийчүүлж хөсөр хаягдсан хайрын үлдэгдэл

Хаалга үүдийг чинь манан зогсох хариугүй сөхөрсөн гуниг

БИ

Амьдрахаас шантраад үхлийн хаалгыг тогшиж зогсоо арчаагүй үхдэл

Араас гүйцээд ирэхгүй өнгөрсөндөө хоргодсон өөдгүй ирээдүй

БИ

Сархад, хайр хоёрт хөлчүүрхэн гуйваж алхдаг ядарсан архичин

Сар жилийн тоосонд дарагдсан хэн ч уншихгүй зузаан ном

БИ

Чиний л өмнө цэцэг болон дэлбээлэх өчүүхэн нэгэн үр

Чамаас бусдыг үл харан ойшоогч сохор нэгэн гуйлгачин

 

Бичсэн: Уйланхай | цаг: 19:08 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


Дуулаад өгье гэсэн хүн байвал шүлэгээ харамлах юу байхав ирмэх
Бичсэн: Уйланхай цаг: 23:21, 2010-05-28 | Холбоос | |


өө арай хэтэдсэн тодорхойлолт байна. Чойномын дайтай бичдэг болтол өдий байна тормолзох
Бичсэн: Уйланхай цаг: 23:19, 2010-05-28 | Холбоос | |


Өө гайхалтай. Бараг л Чойном байнашд. гайхах алга ташилт
Бичсэн: xvv цаг: 23:05, 2010-05-28 | Холбоос | |


...
goy bochjee.. ene shulgee duu bolgohku biz? nadad ih taalagdlaa
Бичсэн: MUckEr цаг: 22:46, 2010-05-28 | Холбоос | |


tnx
Bayarlalaaaaa. Ulam iluu hicheenee. Gehdee zugeer l bichchihej boloh bishdee. Zowson , jargasan, bayarlasan, uilsan uyedee l bichnedooo ярзайтал инээх
Бичсэн: Уйланхай цаг: 18:04, 2010-05-25 | Холбоос | |


hi
ene shuleg chini taalagdaj baina .
amjilt husie.zarim ugiin songolt chini goyo umaa тормолзох
Бичсэн: tsengel (зочин) цаг: 15:13, 2010-05-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax