2009-12-25
Jazz poems

Миний хувьд jazz гэж нэг иймэрхүү л мэдрэмж төрүүлдэг. Тэрнээс биш jazz шүлэг байдаг эсэхийг мэдэхгүй юм.


Хэл урууландаа тийм их хайртай атал

Тэр юунд өөр уруулыг хүсдэг юм бол

Сормуус нүдийг тэгтлээ  их хайрладаг байхад

Тэр юунд өөр нүдийг эрээ цээргүй ширтнэм !....

:::

Толгой тархиндаа

Сормуус нүдэндээ

Зүрх ховдлондоо

Гар хуруундаа

Хайртай

Харин

Би чамд хайртай

:::

Хайрын шүлэгнүүд

Хачин утгагүй мөрүүд

Хэзээ ч хэний ч зүрхийг

Хөдөлгөж үл чадах үгс

Надаас өөр хэн ч үл ойлгох

Нууцлагдмал тийм нэг шүлэг

Надад таалагдсан хэн нэгэнд

Нөгөө л шүлгээ зориулна

:::

Нэг л өдөр, нэг л өдөр гэсээр

Нэг мөсөн би өөрчлөгдчихсөн байх юм

Нэг л зүйл, нэг л зүйл гэсээр

Нэг мөсөн би хоосорчихсон байх юм

Нэг л хайр, нэг л хайр гэсээр

Нэлээд олон удаа зүрх минь шархалчихсан байх юм

Нэг л хүн, нэг л хүн гэсээр

Нэг л мэдэхэд гав ганцаар үлдсэн байх юм

Бичсэн: Уйланхай | цаг: 07:12 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax