2009-12-27
Мартдаа



Хайрт минь намайгаа мартдаа

Хамт өнгөрүүлсэн мөчүүдээ ч бүү дурс

Хонгорхон хайрыг чинь дааж чадаагүй

Хамгаас азгүй намайгаа март

Өнгө мөнгөнд дурлаад би чинь

Өнчрүүлж чамайгаа хаяж ч байсан

Өчүүхэн сээтэнд хууртаад би чинь

Өмөгтэй түшигээс чинь алдуурч ч байсан

Хорвоод хосгүй нандин чамайгаа

Ховдог сэтгэл минь битүүхэн тээршаасан

Хамгаас уужуу тэнгэр шиг ухаанд чинь

Хөөрхий би чинь гэнэн л харагддаг байсан байх

Анх чамдаа ухаангүй дурлахдаа би чинь

Алдаж хэзээ ч орхихгүй гэж тангаргалсан

Алдаад дараа нь дахин учрахдаа ч

Ахиад чамаасаа холдохгүй гэж би амалсан

Гэвч би худалч байж

Чөдөргүй сэтгэл минь аль эрт алсад одож

Гомдол чамд минь төрж байна уу

Тийм бол яг одооноос намайг март

Хайрын чинь эзэн суух

Хатан заяа надад дутаж

Хайрыг чинь даагаад явах

Ховор заяа намайг тоосонгүй

Чи минь намайгаа мартдаа

Чиг зүггүйхэн хайрыг минь ч март

Чинийхээ хайрыг хүндлэж чадаагүй

Чимэггүй энгийн намайгаа март

Бичсэн: Уйланхай | цаг: 13:37 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax