2010-05-29
Дөгөөнмишээл (Роман 1-р бүлэг)
 

 

2010 оны 5 дугаар сар 06

Гадаа бороо шивэрсэн хаврын сайхан өдөр Дөлгөөн гудамжаар алхаж явлаа. Ийм өдөр найз бүсгүйтэйгээ алхаж явсан бол хичнээн сайхан бэ гэж дотроо харуусан бодох авч, тэр сайхан чийгний үнэр, хацар дээр зөөлөн унах бороон дуслуудад тайтгарч, зүрх нь жаргалтайгаар түргэн түргэн цохилж байв. Англид олон жил амьдарсан учир өөрчилж чадахгүй байгаа Дөлгөөний хувцасны стил бусдын анхаарлыг ихэд татна. Гял цал болсон биш ч түүний хээнцэр байдал нь настай авгайг хүртэл эргэж харахад хүргэнэ. Хэдий 5 сар гарсан ч хааяа хааяахан сандаргах хүйтэн салхинаас сэргийлж урт хар пальто задгай өмсөж, шоотой хээнцэр алчуураар хүзүүгээ ороожээ. Брюкэн өмдний доороос гялалзтал тосолсон ботинкнийх нь хоншоор би энд алхаж явна гэсэн шиг хэний ч нүдэнд тусахаар сайхан харагдана. Сансарын түнэл уруудан, анхны бороо хэзээ орсон билээдээ, энэ ч юм болуу гэх зэрэг юм бодон алхаж яваа түүнд хажуугаар зөрөх хүмүүс огт сонин биш байлаа. Алхаж явсаар замын хажууд очтол тансаг    машинаас нэгэн бүсгүй гарч ирээд яаран дэлгүүрлүү орчихлоо. Шалбааг тойрон алхах гэж байгаад царайг нь харж амжаагүй ч биеийг нь хараад л өөрийн эрхгүй тэр бүсгүйг даган алхлаа. Цагаан ноолууран даашинзан дээр улаан пальто өмссөн агаад, товчлоогүй пальтоных нь ачаар түүний гуалиг биеийг шимтэн харж болохоор байв. Скайруу орохнээдээ гэж дотроо хэлээд, нарийхан өсгийтэй туюльнийх нь ёжтой чимээг сонсон араас нь даган явлаа. Чийгний үнэртэй хамт урд алхах бүсгүйн түрхсэн зөөлхөн үнэртэй ус нэгдэн аятайхан үнэртэх нь үнэхээр таатай байв. Дөлгөөн алхаагааг түргэсгэж, бүсгүйд хаалга онгойлгож өгөхөөр гараа сунгах гэтэл гэнэт араас нь Дөлгөөнөө гэж дуудах нялуун хоолой соннсогдлоо. Яаран эргэж хартал нэгэн ганган бүсгүй зогсож байв. Хэтэрсэн ч гэж хэлж болмоор тэр хувцаслалтыг нь хараад, би чинь ийм хүүхэн таньдагсан билүү гэсэн бодол зурвасхан орж ирлээ. Сайн хараад байтал, яалт ч үгүй их л танил царай.Чи минь мөнүү гэсээр өгөө бүсгүй ойртон ирлээ. Гэтэл өнөөх олон жилийн өмнө үерхэж байсан Солонго байлаа. Тэр үедээ хорооллын хамгийн даруухан охин гэж яригддаг байсан авч одоо тэгэж хэлье гэсэн ч хэл эвлэхээргүй өөр болжээ. Урт түрийтэй хар лакан гутал өмсөж, өсгийгөө товшин зогсох нь яавч даруухан бүсгүйн шинж биш ажээ. Арай л дэндүү богинохон юүпэг өмссөн байх агаад, хажуугаар зөрөх болгон нүдээ унагачих шахна. Энэ байдалдаа нилээд бардсан байдалтай Дөлгөөнрүү ёжтой харж, хариу хүлээн зогслоо. Солонгоо, чи харин мөнүү. Танигдахааргүй өөр болжээ гэж хэлээд доороос нь дээшээ дахин нэг сайн харлаа. Солонго тас тас хийтэл амаа даран хөхөрлөө. Ингэж чанга инээж байхыг нь Дөлгөөнөө сонсож байсангүй. Энэ гайхам өөрчлөлтийг хэт алмайрсандаа Дөлгөөн өнөөх сайхан бүсгүйн тухай бүр мартаж орхив. Харин энэ үед дэлгүүрийн цонхоор нэгэн хүн ихэд бухимдалтайгаар тэр хоёрыг харан зогсож байлаа. Хэн байдаг билээ гэж уншигч та гайхаж байна уу. Мишээл маань тэр нэгэн өдөр гайхалтай төлөвлөгөө зохиосон байсан нь энэ гэнэт гарч ирсэн нэгэн бүсгүйгээс болж бүтэлгүйтжээ. Төлөвлөсөн ажил нь эхнээсээ бүтэлгүйтэж байгаад Мишээл ихэд санаа зовж байв. Алтан тоногтой, цагаан савхин цүнхнээсээ гар утсаа гаргаж ирээд туслахруугаа залгалаа. Бүх юм бүтэлгүйтлээ. Хурдан ирж намайг ав гэж хэлчихээд таслав. Энэ үед Дөлгөөн өнөөх бүсгүйдээ сугадуулан цааш алхаж одлоо.Их жаргалтай байх шив та хоёр гэж Мишээл ёжтойгоор шивнэв.

Тэр өдрөө л Мишээл шинэ төлөвлөгөө зохиохоор шамдан бодол болон суужээ. Түүний хэлсэн үг бүрийг ёсчлон биелүүлэхэд бэлэн зогсох түүний туслахыг Хасаа гэнэ. Үнэндээ энэ нэрийг Мишээл өөрөө өгсөн бөгөөд, асрамжийн газраар өссөн энэ залууг Гөлөгөө гэдэг байжээ. Бие бялдар, ухааны хувьд хэний ч доор орохооргүй, бас дээрээс нь дуулгавартай ийм залууг өөр ханаас ч олохгүй гэж Мишээл ихэд сэтгэл хангалуун байдаг бөгөөд бусадтай харьцдагаасаа илүү эелдэгээр Хасаатай харьцана. Харах бүрдээ инээмсэглээд байдаггүй ч, лавдаг ярвайдаггүй байв. Дэндүү ихэмсэг өссөн энэ бүсгүйн хувьд энэ нь тухайн хүнийг бараг л хайрладаг гэдгийг илтгэнэ. Энэ удаа Мишээл ганцаараа эцгийнхээ даалгаварыг яавч биелүүлж чадахааргүй болсон байв. Хасаа мэдээж түүний хэлсэн бүхнийг биелүүлэхээр яг дэргэд нь зогсож байгаа болохоор тэр сэтгэл амар байв. Энэ залуугийн дотор ямар бодол эргэлдэж байгааг бурхан л мэдэх байх. Та бүхэн Мишээлийн эцэг нь түүнд юу даалгасан юм болоо гэж гайхаж байгаа биз. Энэ бүсгүйн төрсөн эцэг эх нь үнэндээ жирийн нэгэн гэр бүл байдаг ч Мишээлийг бүр багад нь Францын нэгэн баян хүнд өргүүлжээ. Дүрлийсэн нүдэнд бөөн баяр хөөр эргэлдэж, инээмсэглэл нь хүн бүхнийг инээмсэглэхэд хүргэдэг байсан тэр хөөрхөн охиныг хэн ч миний охин байсан болоосой гэж үнэхээр бодохоор байжээ. Зургаан насандаа өргөсөн эцгээ дагаж дэлхийгээр аялаж эхэлжээ. Одоо Мишээл хорин нас хүрч, харин эцэг нь дал гарчээ. Үхэлрүү явж байгаа эцэг нь гэнэт Дөлгөөн гэх тэр залуугийн тухай мэдээлэл илгээж, энэ ондоо багтаж түүнтэй гэрлэх хэрэгтэй. Үгүй бол сохор зоос ч өв хөрөнгө болгож үлдээхгүй гэсэн захиа дамжуулжээ. Дөлгөөн ихэд баян айлын ганц хүү байсан учир Мишээл эцгийгээ мөнгөнөөс болж ингэж байна гэж боджээ. Гэдээ тэр өвгөн энэ залуугийн эцэг эхтэй аль багад нь тохиролцсон байсан учир ийм шийдвэр гаргасан бөгөөд, сүүлийн үед гэнэт бие нь муудах болсон учир ингэж яаруулсан ажээ. Хүн чанар, мэдлэг боловсролын хувьд боломжийн гэж судлаж мэдсэний үндсэн дээр өвгөн охиноо түүнд өгөхдөө харамсах зүйлгүй байгаа бөгөөд, залуу хүмүүсийн дунд хайр удахгүй бий болно гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Харин Мишээлгийн хувьд бүх юм өөр байв. Хүнийг хайрлаж, тэр битгий хэл эцгээсээ өөр эрэгтэй хүний хацар дээр нь ч үнсэж үзээгүй, талын хулан шиг л бүсгүй бөгөөд хүнтэй сууна гэдэг бол түүний хувьд төсөөлөхөд ч хэцүү зүйл байлаа. Гэлээ гэхдээ энэ баян тансаг амдрал тэр бүхнээс болж үгүй болно гэж бодоход дотор нь харлаж байв. Угийн сэргэлэн Мишээл энэ бүхнийг зохицуулж чадна гэдэгтээ итгэлтэй болоод байтал эхнээсээ л бүтэлгүйтсэнд жаахан гутраад байв. Ямартай ч Мишээл Дөлгөөнөөг эхлээд өөртөө сайн болгох хэрэгтэй. Энэ он дуусахаас өмнө надтай гэрлээч гэж гуйтал нь дурлуулахаас өөр замгүй болоод байв.

Бичсэн: Уйланхай | цаг: 18:52 | Өдрийн тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих