2010-06-08
Тэр шөнө

................................................................. Нулимс асгарч ..................................................................

................................................................. Бодол хулгалаа ................................................................

................................................................. Сэтгэл цовхчиж ................................................................

................................................................. Зүрх дальдичлаа ..............................................................

.........

2010-05-28
Эрчүүдэд зориулсан хэдэн rhyme

Нулимсыг чинь үзэж тэд ханахгүй

Нуур тогтоосон ч санаа нь амрахгүй

Тийм залуус байдаг юм охидоо

Тэднээр зүгээр зугаацаж горьдоо

Өвөртөө оруулах тэр өдрийг хүлээгээд

Өдөр шөнөгүй чамруу холбогдоод

Өөр нэгэнтэй хардаж жүжиглээд

Өнөө маргаашдаа л тэд чамд сүжиглээд

Чамайг өөрийн болгох гэж тэд магтана

Өвөртөө оруулчихаад харин мартана

Чамайг залгахад тэд сандраад таслана

Өө, жаахан завгүй байлаа гээд бантана

Зүгээр, тэд ийм байдаг юм

Зовохгүйн тулд эртхэн дээрээ зайгаа барь

Зоргоор нь тэдний тоглоом бололгүй хорь

Тархи биш доодохдоо үргэлж захирагддаг

Таарсан хэдэн моожуутай...

2010-05-19
Миний мэдэхгүй юм дэндүү олон байна

Миний мэдэхгүй юм дэндүү олон байна

 

Өчигдөр чи юу хийсэн бэ, би мэдэхгүй

Өөр бүсгүйн өврийг дулаацуулж хоносон уу, би мэдэхгүй

Өнөөдөр чиний харц яагаад тийм хүйтэн байв, би мэдэхгүй

Өөрийгөө л буруутгаж, ганцаар шаналах ёстой юу, би мэдэхгүй

Маргааш чи над дээр ирэх үү, би мэдэхгүй

Мэндлэх ч үгүй хажуугаар минь зөрөх үү, би мэдэхгүй

Минийх хэвээр цаашид үлдэх үү, би мэдэхгүй

Мэдлээ гээд хэрэг ч байна уу, би мэдэхгүй

Надад чи хайртай юу, би бүр ч мэдэхгүй

Чамд би хайртай, ганц үүнийг л мэднэ

 

 

 

 

 

...