2011-10-13
Өнөөдөр би анхны хайртайгаа уулзсан...



Тийм нэгэн хүн. Би анх хараад л дурлаж байсан юм. Жоохон байсан юм байж бас их дурламтгай . Өдөр бүр түүнийгээ харах гэж ангийнх нь гадаа хүлээж зогсоод л... түүнийгээ ууртайхан явж байгааг харвал тэр өдөртөө л гонсгор байдагсан. Одоо бол ийм зүйл болохгүй байх. Завгүй амьдрал дунд өдөр бүр өчнөөн үйл явдал тохиолдоно. Гунихарч хэн нэгнийг өдөржин санаж сууна гэдэг миний хувьд худлаа. Ийм учираас л бага насны тэр хайр үнэхээр гайхалтай. Тэр сургуулиас шилжин шилжитлээ би түүнийгээ харуулдсансан. Хичээж бичсэн хайрын захидлаа хармаандаа олон хоногоор өгөх зориг хүрэлгүй хадгалж явсаар бүр хиртүүлчихнэ... дахиад бичнэ. Гэхдээ хэзээ ч өгөөгүй. Харин өнөөдөр түүнтэйгээ уулзсан. Харахад л догдлоод, зөрөхдөө хүртэл шүргэхэд нь л баярладаг байсан өнөөх охин байхгүй болчихсон болохоор нэг бодлын гунигтай. Хамт байхад гоё байсан ч өнөөх л бусад болзоонуудаас ялгаагүй мэт. Гэхдээ би өнөөдөр анхны хайртайгаа уулзсаан. Хэдий оройтсон ч миний олон жил дотроо тээж явсан тэр хүний зүрхэнд  одоо миний тухай бодох жаахан ч гэсэн орон зай гарч ирсэн байх. Энэ л чухал нь. Хэн ч биш байж амьдарч болно_ гэхдээ нэг л өдөр хэн гэдгээ харуулах хэрэгтэйшдээ тиймээ....

Бичсэн: Уйланхай | цаг: 21:06 | Өдрийн тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax