АНХААР! ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД
Энэхүү агуулга нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан. Хэрэв та 18 нас хүрээгүй бол Орохыг хуулиар хориглоно. Хаах товчийг дарна уу. Хэрэв та үүнийг зөрчин орвол таны сэтгэхүй, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болзошгүй болохыг анхаарна уу.

2015-11-05
Бид биенээ танихгүй
Нүд байгаа газар бид бие биенээ олж хардаггүй
Нүгэл байгаа газар бид бие биенээсээ салж чаддаггүй

Бүжигчин хуруунууд чинь миний тайзыг эзэгнэж
Бүхэл шөнөжин үзэгчгүй жүжиг тоглоход
Тэнгэрлүү тэмүүлэх биднийг сэтгэл зүрх биш
Тачаалд мансуурсан биес маань л холбодог
Согтуу амьсгал чинь хүзүүг минь гижигдэж
Саруул ухааныг тэртээд үлээж орхиход
Энэ шөнө 12 сарын 22 шиг урт байгаасай
Эсвэл ингээд эндээ хамт үхэцгээе л гэж бодогддог


Бусдын өмнө бид бие биенээсээ ичиж дайждаг 
Буруу харахад нь бид бие биенээ үнсэж таалдаг

...

Бичсэн: Уйланхай | цаг: 19:51 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Бусдын өмнө бид бие биенээсээ ичиж дайждаг
Буруу харахад нь бид бие биенээ үнсэж таалдаг


хамгийн гоё хэсэг нь...
Бичсэн: Зоригт ван цаг: 00:57, 2016-01-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax