2010-03-28
Цас ороосой

Цас ороосой

Цайвалзан нүүх үүлсийг

Цантсан цонхоор харахсан

Цэвэр хүйтэн ширхэгүүдээр

Цэцэгтэй сэтгэлээ дааруулахсан

Цэнгэлтэй цагаанууд эргэлдэж

Цуурай хөлдтөл

Цас ороосой

Цээнийн ягаан цэцэгсийг

Хормой доороо нуугаад

Хүйтэн жавраас хамгаалж

Царайгаа улайлгаж суухсан

Санааширлаа түр мартаад

Цасны сайхан өнгөөр

Сэтгэлээ будаж баясахсан

Цас ороосой

Хуримын даашинзтай хүүхэн шиг

Дэрвэлзэн дэрвэлзэн ороосой

Хөлийнх нь зөөлөн гишгээ шиг

Дэгдэн дэгдэн ороосой

Хоргодож тогтсон хунгарт нь

Бүдчин бүдчин зугаалахсан

Хилэн шиг илбээд хайлахад нь

Баясан баясан гүйхсэн

Цас ороосой

Хөл доор чяхрахыг нь сонсож

Хөлдүү газраар хальтчин алхахсан

Халтартаж, хагарсан замыг

Хугарч, нүцгэрсэн моддыг

Өвлийн сайхан өнгөөрөө гоёж

Өөрийнхөө шидээр чимж

Өчигдөр, өнөөдөр, маргааш ч

Цас ороосой

 

 

 

Бичсэн: Уйланхай | цаг: 22:53 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё шүү Чиний шүлэгнүүд бас их таалагдлаа. Ялангуяа энэ..
Бичсэн: xvv цаг: 23:02, 2010-05-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax