2010-06-01
Дурлал




Дурлахаараа би нүдээ аньдаг

Дуугаа хураагаад зүрхээ чагнадаг

Догдлоод л, булиглаад л байдаг

Дотор минь инээд буцлаад л

Багтаж ядсан инээд нүүрэнд минь

Бөөн баясал болон тодроход

Бүхэлдээ хорвоо диваажин шиг

Би яг л шувуу адил санагддаг

Нүднээс нь дальдчин байж

Нууж шивнэсэн ганцхан үг минь

Замдаа ичиж гэрэвшээд нуугдахдаа

Залуугийн чихрүү салхи шиг л шургаад ордог

Удаж удаж гурав болоод ирдэг

Уйдаж суусан над дээр нисээд ирдэг

Утгагүй догдлолд би дахиад л

Урамтай эзэмдүүлж, мансууран алхдаг

Бичсэн: Уйланхай | цаг: 23:07 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


hi
shulgiin nom gargaa hehe
Бичсэн: Telnet цаг: 22:22, 2010-10-18 | Холбоос | |


хөөрхөн л юм байна ирмэх
Бичсэн: Анахай цаг: 14:28, 2010-07-22 | Холбоос | |


kkk
гоё шүү mi nz er ni nom gargoo
Бичсэн: Зочин цаг: 17:36, 2010-06-08 | Холбоос | |


hairdaa hairtai
алга ташилт anhnii buhen yag l iim bdg medehiig husch bna
Бичсэн: Зочин цаг: 17:27, 2010-06-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax