2009-12-25
Нэгэн орой

Гадаа сэрүүхэн

Дотор бачуухан

Тамхи янагхан

Өрөө давчуухан

 Цонхоор эрх чөлөө үнэртэж

Цагийн зүү бүхнийг орхин урагшилна

Бодолд яруу шүлгийн үгс багтаж ядан

Гар цаасан дээр буулгах гэж цухалдана

Өнгөрсөн одоо ирээдүйг эргэцүүлж

Өчүүхэн тархиа би чилээнэ

Өчигдөр өнөөдөр маргаашийг тунгааж

Өөрийн сэтгэлээ би залхаана

Гадаа саруулхан

Дотор тэвдүүхэн

Тамхи халуухан

Өрөө бөгчимхөн

Бичсэн: Уйланхай | цаг: 06:53 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё бичжээ алга ташилт
Бичсэн: luna цаг: 19:26, 2010-07-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax