2009-12-25
Гунигийн тухай

Аадрын үүл шиг хуран байсан гуниг
Асгарч нэг л өдөр нулимс болон урслаа
Атгахан зүрхэнд минь хоргодон байсан хайр
Алдуурч нэг л өдөр чамруу тэмүүллээ

Ягаахан уруулруу чинь би аажим дөхсөн
Яагаад ч юм огт ичээгүй, баяртай байсан
Хулгаж хэлсэн хайрынхаа үгний хойноос ч
Хунгарт дарагдсан сэтгэлдээ би харамсаагүй
Өөр бүсгүйн уруулийг чи бал гэж боддог
Өөдгүй гэж би тэр бүсгүйг зүхэж уйлдаг
Хайртай бүсгүйгээ чи зүрхэндээ тээдэг
Харин би багтах зайгүйдээ шаналаж уйлдаг
Чи юунд хайрыг минь эзэмдчихээд
Хагацлаар шаганнам!
Чи юунд зүрхийг минь эзэгнэчихээд
Ганцаардлыг үлдээнэм!
Хань биш амраг явах тавьлан
Хатуу сэтгэлт бурхны зураг уу!
Жаргал биш зугаа мэдрэх заяа
Жам ёсоороо миний хувь төөрөг үү!
Бурхнаас би чамайг мартуулж өгөөч гэж
Булигласан зүрхээ даран гуйсан
Бодолдоо би чамтай хамт гэж мөрөөдөөд
Буруутгаж өөрийгөө зэмлээд, дахин гуйсан
Бурхан надад чамайг
Бүхлээр чинь, зүрх сэтгэлтэй чинь бэлэглэсэнгүй ээ
Бусдын залуу гэж чамайг бодох бүрт
Биенээс минь жаргал нисээд одох шиг санагдна
Чи нулимсаар минь дарсыг шил шилээр нь уусан
Чи зовлонгоор минь сэтгэлээ сэм сэмхэн шархлуулсан
Чи миний хайр, түүний ч хайр
Харин тэр, чиний л хайр!

Бичсэн: Уйланхай | цаг: 05:26 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих