2015-11-05
Бид биенээ танихгүй
Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан агуулга байна. Та хэрэв та 18-aaс дээш настай бол энд дарж орно уу.
бичсэн: Уйланхай | цаг: 19:51 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2011-07-21
Амьдрах хэрэгтэй



Амьдрах хэрэгтэй

Амьдралд уусаж биш тэмцэж

Аз жаргал, ирээдүйнхээ төлөө

Аргаа бартал явах хэрэгтэй

Хүний нэгэн үрийн төлөө биш

Хүсэл, итгэлийнхээ чигээр

Хорвоогийн нэгэ хэсэгт эзэн шиг нь

Хов хоосон байсан ч амьдарна

 



бичсэн: Уйланхай | цаг: 16:48 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих
2010-06-08
Тэр шөнө

................................................................. Нулимс асгарч ..................................................................

................................................................. Бодол хулгалаа ................................................................

................................................................. Сэтгэл цовхчиж ................................................................

................................................................. Зүрх дальдичлаа ..............................................................

.........

2010-06-08
Нэг л....

Нэг л өдөр, нэг л өдөр гэсээр

Нэлээд олон жил өнгөрчээ

Нэг л биш, нэг л биш гэсээр

Нэлээд олон нүгэл үйлджээ

Нэг л өөр, нэг л өөр гэсээр

Нэг мөсөн өөрчлөгдчихсөн байх юм

Нэг л зүйл, нэг л зүйл гэсээр

Нэг мөсөн би хоосорчихсон байх юм

Нэг л хайр, нэг л хайр гэсээр

Нэлээд олон шарх зүрхэнд минь үлдсэн байх юм

Нэг л хүн, нэг л хүн гэсээр

Нэг мэдэхэд л ганцаар явж байх юм    

...
бичсэн: Уйланхай | цаг: 16:10 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих
2010-06-01
Дурлал




Дурлахаараа би нүдээ аньдаг

Дуугаа хураагаад зүрхээ чагнадаг

Догдлоод л, булиглаад л байдаг

Дотор минь инээд буцлаад л

Багтаж ядсан инээд нүүрэнд минь

Бөөн баясал болон тодроход

Бүхэлдээ хорвоо диваажин шиг

Би яг л шувуу адил санагддаг

Нүднээс нь дальдчин байж

Нууж шивнэсэн ганцхан үг минь

Замдаа ичиж гэрэвшээд нуугдахдаа

Залуугийн чихрүү салхи шиг л шургаад ордог

Удаж удаж гурав болоод ирдэг

Уйдаж суусан над дээр нисээд ирдэг

Утгагүй догдлолд би дахиад л

Урамтай эзэмдүүлж, мансууран алхдаг

...
бичсэн: Уйланхай | цаг: 23:07 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
2010-06-01
Бороо ороосой



Бороо ороосой

Бодлоо урстал норохсон

Бүтэлгүйтлээ мартатлаа гүйхсэн

Бор талын цэцэгсийг

Бөхийтөл уйлахсан

Бараантсан тэнгэрийн үүлсийг

Бодолд дарагдтал санаа алдахсан

Бороо ороосой

Бөндийтөл даарсан болжморыг

Болхи хуруугаараа илбэхсэн

Бодлогогүй нисэх эрвээхэйг

Багахан нөмөртөө хамгаалахсан

Болор мөнгөн мичдийг

Бүрсгэр цагаан сарыг

Барих гэж дүүлэн баясахсан

Бороо ороосой

Нэвтэрсэн бүрээснээс үнэртэх

Нойтон үнэрийг санагалзахсан

Намуун талыг сэрээдэг

Ниргээнт тэнгэрийг сонсохсон

Намрын сэрүүн цаг шиг

Намирч нэг бороо ороосой

Намайг хаяад явсан түүнийгээ

Навчис гуниглатал дурсахсан

Номин хөх тэнгэрийг

Навтас хийтэ...

бичсэн: Уйланхай | цаг: 22:43 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2010-05-28
Намайг......гэлцдэг

Намайг дурламтгай хүн гэлцдэг

Дуу шүлэг, юунд ч бол уярч

Дурлалын дарсыг хундага тавилгүй шимнэ

Дэргэдээс одох залуусын араас

Дүүрэн нулимстай үдэж хоцордог ч

Дундарч, хоргоддоггүй энэхэн зүрхээ

Дэндүү сайхан өөр нэгэнд зориулж чадна

Дорнын саран шиг сайхан төрөөгүй ч

Дурлаж, хайрлуулж, харамлаж явсан

Дуу шиг хайртай олон учирсан, би азтай

Энгэр задгайлж өвөрлүү чинь яарахгүй

Эрхэлж, туньж жаахан залхаах л байх

Их хайрыг минь даагаагүй хэнийг ч мартаад

Эрэлд гарч чадна, би дурламтгай хүн

Гэхдээ чи сайн сонсож бай

Сонингийн хайчилбар үнсэж суухад чинь

Согоо шиг залуустай б...

бичсэн: Уйланхай | цаг: 23:53 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
2010-05-28
Чиний тухай

Уйлахад чи нулимсыг минь арчаагүй

Харин шалтгаан нь байсан

Уурлахад чи намайг аргадаагүй

Харин ч үл тоосон

Учиргүй гунигтай өдрүүдийг минь гэрэлтүүлсээр ирсэн шигээ

Уйтгар шаналалын далайд живүүлж хаяад орхиод одсон

2010-05-28
Чамаас гуйя

Хайргүй гээд ганц л хэлээд өгөөч

Хаанаас ч би тэр хайрыг хайхгүй ээ

Нүдэнд чинь, инээмсэглэлд чинь

Нуугдсан байх гэж би дахиж хайхгүй ээ

бичсэн: Уйланхай | цаг: 22:12 | төрөл: Шүлэг
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
2010-05-28
Эрчүүдэд зориулсан хэдэн rhyme

Нулимсыг чинь үзэж тэд ханахгүй

Нуур тогтоосон ч санаа нь амрахгүй

Тийм залуус байдаг юм охидоо

Тэднээр зүгээр зугаацаж горьдоо

Өвөртөө оруулах тэр өдрийг хүлээгээд

Өдөр шөнөгүй чамруу холбогдоод

Өөр нэгэнтэй хардаж жүжиглээд

Өнөө маргаашдаа л тэд чамд сүжиглээд

Чамайг өөрийн болгох гэж тэд магтана

Өвөртөө оруулчихаад харин мартана

Чамайг залгахад тэд сандраад таслана

Өө, жаахан завгүй байлаа гээд бантана

Зүгээр, тэд ийм байдаг юм

Зовохгүйн тулд эртхэн дээрээ зайгаа барь

Зоргоор нь тэдний тоглоом бололгүй хорь

Тархи биш доодохдоо үргэлж захирагддаг

Таарсан хэдэн моожуутай...