2013-01-18
өөөө сэтгэл минь...
     Нийтлэл бичилгүй үнэхээр уджээ. Өдөр хоногийн аар саар асуудалд дарагдаад бичих гэдгийг бүр мартаж. Өнөөдөр блогоо нээж хараад, заавал сэтгэлээ нээж бичих хэрэгтэй юм байна гэдгээ мэдлээ. 

     Өнгөрсөн жилүүдэд би яг л үлгэр эсвэл хэн нэгний бичсэн гунигтай тууж дотор амьдарч байгаа юм шиг аашилж байжээ. Хэн нэгэнтэй учирмагцаа л хайр хэмээн андуурч, салаад удалгүй нэрийг нь ч мартана. Утга учиргүй тэр амьдралаас нь намайг нэг хүн гаргасан юм. Даан ч тэр хүн миний хийж байсан тэнэг үйлдлүүдийг минь тэвчиж чадалгүй явчихлаадаа. Тэр харанхуй худгаас татаж гаргачихаад, намайг тэнд байсныг бодож байнга хар дарах хэцүү байсан байх. 

     Хүнийг хайрлах, дурлах талаар би олон мөр сараачиж байсан. Гэхдээ жинхэнэ сэтгэлээсээ хайрлаад ирэхээр шүлэг бичиж суух биш харин зүгээр л түүнийхээ тухай бодож суух нь сайхан санагддаг болдог юм байна.

     Чиний минь инээмсэглэл яг л гэнэн цайлган хүүхдийнх шиг. Тийм ч болохоор би чамайгаа үр минь гэж өхөөрдөх дуртай. Нүдэнд чинь харин дүүрэн эргэлзээ нуугдаж байсныг би хардаг ч яахаа мэддэггүй байсан. Өмнө чинь сөхөрч гудлыг чинь долоохоос наахнуур чи чамд бүгдийг зориулж байна гэж бодсон. Гэхдээ л тэр бүхэн чиний итгэлийг олоход хангалтгүй байсан болотой.

     Тархи, зүрх хоёрын тэмцэлд миний энэ нийтлэл утгаа алдаж байх шиг байна.

      
                 

Бичсэн: Уйланхай | цаг: 18:21 | Өдрийн тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax